Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > Хөрс гэсэх, хөрсний угтвар ашигтай чийгийн урьдчилсан мэдээ
Хөрс гэсэх, хөрсний угтвар ашигтай чийгийн урьдчилсан мэдээ
2022 оны хавар хөрс 20см гүндээ Баруунбүрэн, Зүүнбүрэн сумдын нутгаар 3-дугаар сарын сүүлээр, бусад сумдын нутгаар нутгаар 4 дүгээр сарын эхээр гэсэх төлөвтэй байна.
Хөрсний хаврын угтвар ашигтай чийгийн нөөцийн урьдчилсан төлөв
Уриншилсан талбайд 0-20см-ийн гүн дэх чийгшлийн нөөц Баянгол, Цагааннуур, Орхон, Ерөө, Зүүнбүрэн, Түшиг сумдын нутгаар хангалттай, Мандал, Хушаат сумд дунд, Алтанбулаг, Орхонтуул, Баруунбүрэн сумдын нутгаар хангалтгүй. 0-50см-ийн гүнд Цагааннуур, Орхон, Ерөө, Зүүнбүрэн, Түшиг сумдын нутгаар хангалттай, Баруунбүрэн, Алтанбулаг сумдын нутгаар дунд, бусад сумдын нутгаар хангалттгүй, 0-100см -ийн гүнд Алтанбулаг хангалтгүй, Орхонтуул, Баруунбүрэн, Хушаат, Сайхан сумдын нутгаар дунд, бусад сумдын нутгаар хангалттай байна.
Гуурстай талбайн 0-20см-ийн гүн дэх чийгшлийн нөөц Баянгол, Ерөө, Зүүнбүрэн, Түшиг сумдын нутгаар хангалттай, Баруунбүрэн, Алтанбулаг, Сайхан сумд хангалтгүй, бусад сумдын нутгаар дунд, 0-50см-ийн гүнд Баруунбүрэн, Сайхан сумд хангалтгүй, Мандал, Хушаат, Алтанбулаг дунд, бусад сумдын нутгаар хангалттай, 0-100см-ийн гүнд Алтанбулаг, Сайхан сумд хангалтгүй, Орхонт, Ерөө, Орхонтуул, Баруунбүрэн, Хушаат сумдын нутгаар дунд, бусад сумдын нутгаар хөрсний чийг хангалттай гэсэн урьдчилсан төлөвтэй байна.